ХОВД: Төрийн албан хаагчид тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-07 17:50:11

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

Үүнд зургаан сум, долоон байгууллагын 19 албан хаагч оролцож, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав.  


Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах боломж бүрдэх юм. 


Мөн төрийг төлөөлж иргэд, олон нийтэд үйлчлэх учраас хариуцлагатай, санаачилгатай, ёс зүйтэй ажиллахыг орон нутгийн удирдлагууд зөвлөлөө. 


Ховд аймагт өнөөдрийн байдлаар 6100 төрийн албан хаагч бий. Үүний 700 гаруй нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байна.   


Холбоотой мэдээ