Н.Хюлькенберг "Формула-1”-ийн шагналын тавцанд анх удаа зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-07 18:00:59

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 7 /ESPN/. "Кик Заубер" багийн  уралдаанч Нико Хюлькенберг Их Британийн Гран-прид гуравдугаар байрыг эзэлснээр "Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын тавцанд анх удаа зогсжээ. 


Тэрбээр 19 дэх байрлалаас уралджээ. Н.Хюлькенберг шагналын тавцанд гараагүй уралдааны тоогоор /238/ "Формула-1”-ийн дээд үзүүлэлтийг эзэмшдэг.  2012 оноос хойш “Заубер” багийн гишүүн “Формула-1”-ийн уралдааны барианд анх удаагаа эхний гуравт орлоо. Тухайн үед Японы Гран-при-д Камуи Кобаяши гуравдугаар байр эзэлж байжээ.


Их Британийн Гран-прид "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис түрүүлсэн бол түүний багийн гишүүн Австралийн нисгэгч Оскар Пиастри хоёрдугаар байрыг эзэлсэн байна. 


Энэ оны 12 дахь гарааны дараах байдлаар Пиастри 234 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол Л.Норрис /226 оноо/, “Ред Булл” багийн нидерланд уралдаанч М.Ферстаппен /165/ нар удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен” баг /460/ тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” /222/, “Мерседес” /210/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.


“Формула-1” -ийн дараагийн гараа долоодугаар сарын 25, 27-ны өдрүүдэд Бельгид болно.

Холбоотой мэдээ