УВС: Аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-08 12:02:42

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар олон хүнийг шагналаа. 


Хөдөлмөрийн баатар цолоор:

1.   Бөхмөрөн сумын өндөр настан, гавьяат нэгдэлчин Д.Пунцаг

2.   Зүүнговь сумын уугуул, тод манлай уяач Б.Далай


Ардын жүжигчин цолоор:

1.   “Морины” хэмээх Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Батбаяр,


Монгол Улсын Гавьяат цолоор:

1. Ахмад нягтлан бодогч Дагдангийн Төвжаргал Монгол Улсын гавьяат эдийн засагч,

2. Авто тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Зулын Амангелд Монгол Улсын гавьяат тээвэрчин,

3. Улаанзагалмайн нийгэмлэгийн хүмүүнлэгийн сайн үйлстэн, багш Эрхэмбаярын Дуламсүрэн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан,

4. Ахмад барилгачин Жанчивын Баатар Монгол Улсын гавьяат барилгачин,

5. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга асан Д.Батсайхан Монгол Улсын гавьяат эдийн засагч,

6. Увс аймгийн Засаг дарга асан, Уул уурхайн салбарын шилдэг менежер Эрдэнэсүрэнгийн Цасчихэр Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

7. Газар тариалангийн салбарын ахмад ажилтан Дамирангийн Чойжилсүрэн Монгол Улсын гавьяат агрономич,

8. Үндэсний үйлдвэрлэгч Баастын Түвдэнням Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

9. Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч “Монгол Улсын гавьяат жүжигчин”,

10. “Улаан гуталт” дэвжээний багш, дасгалжуулагч Ю.Баттогтох Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,

11. Хүүхдийн их эмч Д.Наранцэцэг Монгол Улсын гавьяат эмч,

12. “Ойрад” ХЖТ-ын дуучин У.Баатар Монгол Улсын гавьяат жүжигчин,

13. “ЭБАЖИ” эмнэлгийн захирал С.Цэцэгмаа Монгол Улсын гавьяат эмч,

14. Физикийн багш Б.Ядамсүрэн Монгол Улсын гавьяат багш,

15. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Ц.Отгонбаяр Монгол Улсын гавьяат эмч,

16.  “Ойрад” ХЖТ-ын дууны техникч Ж.Алтангэрэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,

17. Ахмад тариаланч С.Нохойжав Монгол Улсын гавьяат газар тариаланч,

18. Малын эмч, сум, нэгдлийн дарга Ч.Гомбосүрэн Монгол Улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан,

19.  “Грийн групп”-ыг үүсгэн байгуулагч М.Сүхбаатар Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр тус тус шагнууллаа.

 

Холбоотой мэдээ