Тэжээлийн дүүргэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-19 19:56:20

"Мазаалайг хамгаалцгаая" төслийн хүрээнд Баянхонгор аймагт мазаалай баавгайн амьдардаг гол түшиц газар болох Сэгс Цагаан Богд ууланд төлөвлөгөөт ажлуудын эхнийх нь болох Тэжээлийн дүүргэлт, орчны судалгаа шинжилгээний ажлыг хийгээд иржээ.

Тус төслийн багийн төлөөлөл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Их говийн дархан газрын захиргааны мэргэжилтнүүд, биологийн хүрээлэнгийн судлаачид, мазаалай баавгайн судалгааны баг, Австралийн Говийн сэргэлт төсөл бусад судлаач, МАМА ТББ, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн ТББ төлөөллүүдтэй хамтран тус үйл ажиллагааг зохион явуулсан байна.

Мазаалай баавгайг намар ичих үед нь идэш тэжээлийн нөөцийг сайтар хийж, бэлдэж өгснөөр ичээндээ орохдоо тарга тэвээрэг сайтар авсан байхад бэлддэг аж. Ингэснээр баавгайн Эвш сүүтэй, бамбарууш нь эрсдэлгүй өсөх, мазаалай баавгайн тоо толгойг өсөж үржих таатай боломжийг бүрдүүлж өгөхөд оршиж байгаа юм байна.

                                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ