Орон нутгийн сэтгүүлчид тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-17 21:49:33

Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн сэтгүүлчдэд зориулсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт чадваржуулах сургалт Өвөрхангай аймагт боллоо.

Тус сургалтыг Монгол улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж, “GIZ” “IZB” “UPPSALA UNIVERSITET” зэрэг байгууллагууд зохион байгуулсан ба сургалтанд оролцсон сэтгүүлчид тогтвортой хөгжлийн тухай боловсролын арга зүйг ашиглан олон нийтэд мэдээлэл хүргэх талаар суралцсан юм. Мөн Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах тухай хэлэлцлээ.

“Тогтвортой хөгжил” гэдэг нь хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах чадварыг алдагдуулахгүйгээр одоо үеийн эрэлт хэрэгцээг хангах боломжийг хэлэх ба байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой ирээдүйг цогцлоох нь хүн бүрийн хүлээх үүрэг гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд ийнхүү сэтгүүлчдийг чадавхижуулж байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ