ДОРНОД: Цэцэрлэгийн салбар бүлгүүдийг нээн ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа зогсоосон хувийн цэцэрлэгүүдийг түрээслэн цэцэрлэгийн салбар бүлгийг нээн ажиллуулж байна.
Тухайлбал, “Дорнын бүжин” хувийн цэцэрлэгийн байрыг орон нутгийн төсвөөс түрээсэлж, урсгал зардлыг нь төлснөөр Хэрлэн сумын 10-р цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулжээ. Түүнчлэн “Сэргэлэн багачууд” цэцэрлэгийн байранд 12-р цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулахаар судалж байна гэв.
Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд СӨБ-ын
байгууллагад 6800 хүүхэд суралцана.