ӨМНӨГОВЬ: Элсэлтийн ерөнхий шалгалтад 588 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-15 12:21:34

Даланзадгад /МОНЦАМЭ/. 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Даланзадгад сумын 1 дүгээр сургууль дээр зохион байгуулна.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт Монголын түүхийн хичээлээр эхлэх бөгөөд 21 шалгуулагч бүртгүүлсэн бол математикийн хичээлээр хамгийн их буюу 428 шалгуулагч, монгол хэл 300, нийгмийн тухай мэдлэг 366, англи хэл 354, орос хэл 1, газар зүй 22, физик 202, биологи 101, химийн хичээлээр 988 шалгуулагч давхардсан тоогоор тус тус шалгуулахаар бүртгүүлжээ.


 

Шалгалт 4 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд өнөөдөр 14.00 цагаас англи хэл, 6 дугаар сарын 16-нд хими, газарзүй, нийгэм судлал, 6 дугаар сарын 17-нд биологи, математик, 6 дугаар сарын 18-нд физик, орос хэл, монгол хэлний чиглэлээр шалгалтуудыг авах юм.

 

Өмнөговь аймгийн БШУГ-ын ахлах мэргэжилтэн Б.Шинэбаяр

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион явуулахаар Боловсролын үнэлгээний төвөөс 3 мэргэжилтэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 9 дүгээр ангийн шалгалтад ЕБС-ын 12 жилийн 13 сургуулийн 579 төгсөгч байна. Шалгалтын бүртгэлийн статистикийн үзүүлэлтээс харахад нийт төгсөгчөөс 51 хүүхэд 9 дүгээр ангийн шалгалтад орохгүй гэсэн байна.

Харин өмнөх оны 60 төгсөгч нэмж бүртгүүлснээр 588 шалгуулагч 9 дүгээр ангийн шалгалтыг 10 судлагдахуунаар өгөхөөр бүртгүүлээд байна. Хичээл сонгосон байдлаар нь мөн харахад хамгийн их буюу 72.8 хувь математикаар, 0.1 буюу хамгийн бага хувь орос хэлний хичээлээр өгөхөөр харагдаж байна. Хүүхдүүд шалгалт өгсөн өдрөө эхний оноогоо шууд засалтын программаа ашиглаад мэдэх боломжтой. Харин 24 цагийн дараа Боловсролын үнэлгээний төвийн сайт дээр баталгаажсан оноо дүн гарах юм. Мөн шалгуулагч нарт анхааруулахад эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтын байрыг орхиж гарахад шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн материалыг авч үлдээд буцааж оруулдаггүй журамтай байдаг. Тиймээс шалгуулагчид өөрийн хувийн бэлтгэлээ сайтар хангаж ирэхийг тусгайлан анхааруулж байна. 

Холбоотой мэдээ