Оюутнууд руу гал нээсэн хотод Обама очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-06 11:45:04

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  Их сургуулиудийнх нь нэгд гал нээсний улмаас 10 оюутан амиа алдсан Ореган муж улсын Розберг хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гарагт очих гэж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Обамагийн тус хотод хийх айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд өгөх аж.

Хэнлин Мерсер гэгч оюутан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Орегон муж улсын Розенберг хотын их сургуулийн ойролцоо гал нээсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, гал нээсэн оюутныг оруулаад 10 хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Гал нээсэн этгээд цагдаа нартай буудалцах үедээ амиа алджээ. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тэрбээр Ирландын ИРА зэрэг зарим террорист байгууллагын үйл ажиллагааг сонирхдог байжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд