Хөгжимчин мэргэжил эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-10 13:42:29

Баянхонгор Политехник коллеж 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн ардын гоцлол хөгжимчин мэргэжлийн анги шинээр нээж анхны элсэлтээ авч сургалтаа эхэлжээ.

Сургалтыг хүүхдийн "Тэмүүжин" театрын багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ Ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх гэсэн хэсгүүдээр хөгжмийн боловсрол олгохоор болсон байна.

Суралцах 2.5 жилийн хугацаанд хөгжимдөх ур чадварын хичээлүүдээс гадна гоозүй, комьпютер, мэргэжлийн англи хэл зэрэг хичээлүүд орох юм байна.

Сонирхуулахад, Ирэх хичээлийн жилээс гоцлол бүжигчин, дуучны ангиуд нээгдэх гэнэ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ