Вакцины хөргүүр бүхий автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд Баянхонгор аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинтай боллоо.
Тус төслийн үндсэн зорилтын нэг болох Малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч сумдын хувийн мал эмнэлгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 15 дэд төсөл, аймгийн мал эмнэлгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байгаа аж.
Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь хөдөө аж ахуйд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, малчид, малчдын бүлэг, хоршоодыг зах зээлтэй холбож, борлуулалтын сүлжээг бий болгоход нь хөрөнгө оруулах замаар сонгосон аймаг, сумдын хөдөө аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна.
Сонирхуулахад, Тус төсөл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа юс байна. Төсөл нь малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж.
Б.Мөнхзул