Гурванбулагийн ЗДТГ шинэ байртай боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-08-31 20:33:30

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ шинэ байртай болж, нээлтээ маргааш хийхээр болжээ.

Тодруулбал, тус сумд үйл ажиллагаа явуулдаг “Жи энд юу гоулд”  ХХК нь өөрсдийн хөрөнгө оруулалтаар барьсан төрийн албаны байрыг сандал ширээ бусад тавилгуудын хамт бүрэн тохижуулж, Гурванбулагчуудад иж бүрнээр нь гардуулахаар болсон байна.

Сонирхуулахад, Тус сумын төрийн албаны үйлчилгээ явуулж байсан хуучин байрыг нь Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн акталснаар өөрсдийн байргүй болоод нэлээд хугацааг өнгөрүүлжээ. Ингэснээр төрийн үйл ажиллагаа тогтвортой хэвийн явахад хүндрэл үүсээд байсан аж. Гурванбулаг сумын ЗДТГ, ИТХ-аас төрийн ажил үйлчилгээний шинэ байртай болох хүсэлтээ холбогдох албаныханд олонтаа гаргасан байдаг ч биелэлээ олоогүй байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ