Киргизстаны парламентад зургаан нам суудал авлаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-05 10:52:16

БИШКЕК. /TASS/. Киргизстаны сонгуульд өрсөлдсөн улс төрийн 14 намаас зургаа нь парламентад суудал авлаа гэж тус улсын Сонгуулийн төв хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, Социал-демократ нам 26 хувийн санал авч тэргүүлж байгаа бол Киргизстан нам 12.73 хувь, Онугуу /Дэвшилт/ нам 9.19 хувь, Бир Бол нам 8.5 хувь, Ата-Мекен социалист нам 7.9 хувийн санал тус тус авсан байна.

Долоон хувиас дээш санал авсан нам парламентад суудал авах юм гэж тэрбээр мэдэгдээд, одоо саналын хуудасны 99 хувийг тоолоод байгааг мөн дурдав.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд