Асад: ОХУ тэргүүтэй эвслийн ажиллагаа үр дүнгээ өгөх ёстой

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-05 10:48:49

ДАМАСК. /NHK/. Терроризмтой тэмцэж, Ойрхи Дорнодыг сүйрлээс аварч чадах цорын ганц арга зам бол ОХУ болон Сири тэргүүтэй эвслийн цэргийн ажиллагаа юм гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад мэдэгдэв.

Тэрбээр өчигдөр Ираны телевизэд ярилцлага өгчээ.

Терроризмтой тэмцэх ажиллагаанд ОХУ тэргүүтэй эвсэл нэгдсэн байр суурьтай байгаа бөгөөд бодитой үр дүнд хүрч чадна гэж Асад мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, эвслийн ажиллагаа үр дүнтэй байх ёстой, эс бөгөөс ганц, хоёр улс ч гэлтгүй Ойрхи Дорнодын бүс нутаг тэр чигээрээ сүйрэх болно гэж мэдэгджээ.

Сирийн Засгийн газрын терроризмтой тэмцэх ажиллагаанд тусламж үзүүлэх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэмжсэнтэй холбогдуулан Асад уг мэдэгдэлийг хийсэн байна. ОХУ-ын агаарын цэргийн хүчин Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байгаа билээ. Гэвч АНУ болон Өрнөдийн орнууд Асадыг огцрохыг шаарддаг.

Дээрх шаардлагын хариуд Асад, гадны ямар ч албан тушаалтан Сирийн ирээдүйг шийдэх ёсгүй гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, улс төрийн ирээдүйн тогтолцоо болон Сирийг удирдах хүнийг тус улсын ард иргэд шийднэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд