Тайландыг зорьж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-24 17:12:17

Тайланд улсыг зорчиж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ГХЯ-наас анхааруулжээ.

Тус услын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Мөн энэ сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран мужид 9 удаа  дэлбэрэлт болж, 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.

Дээрх мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул ГХЯ-наас Монголын иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ