Сарлагийн баяр хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-10 15:26:21

     “Галуутын сарлаг-2016” баярын үйл ажиллагаа Галуут суманд болж, Мандал, Хайрханы багийн 150 гаруй малчин, Эрдэнэцогт сумын малчид оролцжээ.

    Мөн үеэр Сарлагийн сайхан бух шалгаруулахад 18 бухнаас Галуутын Хайрхан баг Г.Баярхүүгийн Хөх бух, Хайрхан баг Г.Ганбатын Халиун бух, Хайрхан баг А.Батбаярын Бор бух эхний байруудад шалгарсан байна.

      Сарлагийн сайхан шар шалгаруулахад 16 шар ирсэнээс Мандалын баг Г.Болдын Халиун шар, Мэндсайханы Хар шар, Насанжаргалын Сартай хар өнгөлжээ. Мөн хайнагийн шар шалгаруулахад 19 хайнагийн шар ирсэнээс Хайрханы З.Гомбо Эвэртэй бор, Эрдэнэбатын Эвэртэй хар, Жадамбаагийн Эвэртэй хүрэн тус тус шалгарчээ.

     Сонирхуулахад, Улсын тэргүүнийн Галуут сум нь 2014 онд 20 мянган сарлаг буюу 2 түмэн сарлагтай болж анх сарлагийн баярыг зохион байгуулснаас хойш тасралтгүй 3 жил тэмдэглэж байна.

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ