Хакухо М.Даваажаргал Өвөрхангайд түргэн тусламжийн машин бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-21 14:32:43

Японы мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин бэлэглэлээ.

Түүний "Хакухо" сангаараа  дамжуулан олгож буй уг машиныг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг гардан авчээ.

Энэхүү авто машин  нь явуулын байдлаар яаралтай эмчилгээг хийж, өвчтөнд анхны тусламж үзүүлэх боломжтой тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан ба “Toyota motors” корпораци дээрх авто машинуудын засвар үйлчилгээг хариуцахаар болсон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ