ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд залууст мэдлэг олгов

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-02 19:46:45

Төв /МОНЦАМЭ/ НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучууд хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг хамтран 3 төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааны хүрээнд ДОХ-ын талаарх мэдээ мэдээлэл, “Чихэр үү? бэлгэвч үү?” асуулт хариултын АХА тэмцээн, стрессийг даван туулах арга замын талаар сургалт зохион байгуулж, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор, 4-р сургуулийн ахлах ангийн 50 сурагч, аймгийн онцгой байдлын 25 алба хаагч нийт 75 иргэн оролцлоо.


Сургалтын үйл ажиллагааг ХДХВ, ДОХ-ын тухай мэдлэг мэдээллийг залуу үед ойлгуулах, урьдчилан сэргийлэх арга зам, болон нийгмийн тэгш байдлын тухай ойлголтыг түгээх зорилгоор зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагааны явцад оролцогчид зөвлөх багш нараас чөлөөт асуулт асууж, зарим тохиолдолд ганцаарчилсан уулзалт зөвлөгөөг авч байсан юм. 

Холбоотой мэдээ