Энэтхэгт “Зика” вирусний тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-25 10:49:44

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар-Прадеш мужид “Зика” вирусний тохиолдол ням гарагт шинээр илэрсэн тухай тус улсын “PTI” агентлаг мэдээлжээ.  


Тодруулбал, Уттар-Прадеш мужийн Канпур дүүрэгт байрлах тус улсын Агаарын цэргийн хүчний /IAF/ офицероос уг вирус илэрчээ.


Өвчтөнд нууц шинж тэмдэг илэрч эхэлсний дараа түүний цусны дээжийг Пуна хотод байрлах Үндэсний Вирус судлалын хүрээлэн /NIV/ рүү илгээсэн гэж тус агентлагийн мэдээлэлд дурдсан байна.


Түүнчлэн өвчтөн сүүлийн олон хоног халуурсан болохыг онцолжээ. Үүний зэрэгцээ түүнтэй харьцсан 20 гаруй хүний цусны дээжийг мөн шинжилгээнд хамруулах зорилгоор Үндэсний Вирус судлалын хүрээлэн рүү илгээгээд байгаа ажээ.  


“Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм.  

 

Холбоотой мэдээ