Хятадын жуулчид Японыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-01 12:35:14

БЭЭЖИН. /NHK/. Долоо хоног үргэлжлэх БНХАУ-ын Үндэсний баяр өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Японы ресторан, дэлгүүр, зочид буудлууд хятад жуулчдаар дүүрэх төлөвтэй байна.

Өчигдөр Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Гуанжоу хотын нисэх буудал гадаадыг зорих зорчигчдоор дүүрчээ.

Японы чиглэлийн дийлэнх нислэгийн суудал мөн дүүрсэн байна. Японы иений ханш суларсан болон газар нутгийн хувь ойр гэдэг утгаар хятадын жуулчид олноороо Японыг зорьж байна.

Эдийн засгийн индекс болон хувьцааны үнэ буурснаар БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөв бүрхэг байх тухай мэдээлэл тархаад байгаа билээ. Гэвч зарим жуулчдад энэ нь тийм ч хүчтэй нөлөөлөөгүй бололтой.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд