Шинэ Зеландад 5.1, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
anudaritsagaan@gmail.com
2021-08-02 12:13:29

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Шинэ Зеландын Хойд арлын төв хэсэгт орших Уаикато мужид орон нутгийн цагаар шөнийн 1:30 цагийн орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.


Байгалийн гамшгийн уршгийн талаар мэдээлдэг "GeoNet" цахим хуудасны мэдээлснээр, уг газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа өөр сул газар хөдлөлт болжээ. 


Ийнхүү хойд арлыг дамнан амьдардаг олон мянган оршин суугч шөнө дундын үед газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрсэн байна. Харин "GeoNet", гүнд болсон газар хөдлөлт хүчтэй мэдрэгддэг боловч ихэвчлэн голомтоос хол байдаг хэмээн оршин суугчдыг тайвшруулжээ. 


Мөн Шинэ Зеландын Кермадекийн арлуудад өнөөдөр орон нутгийн цагаар 1:27 цагийн орчимд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн байна. Уг газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ. 

Холбоотой мэдээ