Иракт хулгайлагдсан турк ажилчдыг суллажээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-30 17:03:24

АНКАРА. /TASS/. Есдүгээр сарын 2-нд Иракт хулгайлагдсан турк ажилчдыг есдүгээр сарын 30-нд суллажээ. Туркийн телевизийн “NTV” сувгаар мэдээлснээр, энэ тухай тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа юм.

Түүний хэлснээр, Туркийн иргэдийг Басра хотод сулласан бөгөөд одоо Туркийн Элчин сайдын хамт Багдад хот руу явж байгаа аж. Давутоглугийн хэлснээр, тэрбээр хоёр ажилчинтай утсаар ярьсан байна.

Нүүрээ халхалсан, цэргийн хувцастай үл таних хүмүүс есдүгээр сарын 2-нд Иракийн нийслэл хотын Мадинат- эс-Садр дүүрэгт барьж буй олимпийн спорт цогцолборын барилгын талбайд дайран орж, тэнд ажиллаж байсан Туркийн 18 иргэнийг хулгайлсан байна. Туркийн хоёр иргэнийг есдүгээр сарын 16-нд суллажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд