Мүн Жэ Ин Японд айлчлахгүй байхаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-20 10:53:09

СӨҮЛ. /Yonhap/. Өндөр дээд түвшний яриа хэлэлцээ дорвитой үр дүнд хүрнэ гэж үзэхгүй байгаа учир БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ долоо хоногт Япон улсад айлчлах төлөвлөгөөгөө цуцаллаа гэж Хөх ордны мэдэгдэлд дурдав.


Баасан гарагт болох Олимпын наадмын нээлтийн ёслолд Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүний хувиар Мүн Жэ Ин БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хван Хиг оролцуулах төлөвтэй байна.  


БНСУ болон Япон улс өмнө нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын анхны дээд хэмжээний уулзалт хийх боломжийн талаар зөвлөлдсөн юм. Талууд түүхэн болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ахиц дэвшилд хүрэх талаар чухал хэлэлцүүлэг хийжээ.


Үүнтэй холбогдуулан Хөх ордны олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Пак Су Хён мэдэгдэхдээ "Хэлэлцүүлэг мэдэгдэхүйц ахиц гарахад нөлөөлсөн хэдий ч өндөр дээд түвшний яриа хэлэлцээ хийх хэмжээний өөрчлөлт гараагүй. Үүнээс гадна өөр хэд хэдэн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ.   

Холбоотой мэдээ