Нэн даруй огцор гэж Асадаас дахин шаардахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-30 16:49:10

НЬЮ-ЙОРК. /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “эмх цэгцтэй шилжилтийн үйл явцын” хүрээнд огцрох ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри телевизийн “Си-Эн-Эн” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Үүнээс өмнө АНУ-ын эрх баригчид нэн даруй огцрохыг Асадаас шаардаж байсныг тус суваг онцлон тэмдэглэж байна. Харин одоо энэ нь байдлыг улам дордуулж болзошгүй гэдгийг Керри хүлээн зөвшөөрчээ.

Хэрэв Асад гэнэт төрийн эрхнээс явбал тус улсын нийгмийн амьдралыг үгүй хийх “тэсрэлт”-д хүргэж болзошгүй гэж тэрбээр үзэж байна.

Үүнээс гадна, Сирийн хямралд Орос хөндлөнгөөс оролцох нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиныг ээдрээтэй байдалд оруулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга урьдчилан таамаглажээ.

“Хэрэв тэр Асад, Иран болон "Хезболла"-гийн талд орвол бүс нутаг дахь суннит шашинт улс орнуудтай ноцтой асуудалд орно. Энэ нь түүнийг маш амархан суннит жихадистуудын бай болгоно гэсэн үг юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд