"Лалын улс"-ыг устгахад цаг хугацаа их орно

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-30 14:14:34

НҮБ. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилготой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр дахин мэдэгдээд, энэ нь цаг хугацаа их шаардагдах кампанит ажил болохыг дурдав.

Босогчдын бүлэглэлтэй тэмцэхийн тулд бид цэрэг арми, тагнуул, эдийн засаг, ард иргэдийн хүч гээд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаж байна гэж Обама “Лалын улс” болон  босогчдын бусад бүлэглэлтэй тэмцэх тухай НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийг ард иргэд, улс орнууд хүрээлэн байгаа бөгөөд тус бүлэглэлийг устгахаа олон улсын эвсэл амласан гэж Обама мэдэгдээд, “Лалын улс” бүлэглэлийн аймшигт хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын шинэ хөдөлгөөнийг бий болгох арга замыг хайж байна гэв.

Гэвч тэрбээр, энэ ажил хэцүү бөгөөд цаг хугацаа их орно гэж мэдэгдсэн байна.

"Энэ арга хэмжээний хүрээнд өгсөж, уруудах зүйл гарах болно. Энэ жирийн нэг тэмцэл биш. Энэ нь нэг холбоо, сүлжээний эсрэг тэмцэл биш, бүхэл бүтэн үзэл суртлын эсрэг тэмцэл учраас цаг хугацаа их зарцуулах кампанит ажил юм гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд