Халдварын 11 тохиолдол шинээр илэрч, нийт батлагдсан тохиолдол 329 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-12 17:30:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 469 иргэнээс PCR шинжилгээ авахад 11 тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, Арвайхээрт 3, Баян-Өндөр суманд 8 хүн халдвар авсан байна.

Аймгийн хэмжээнд ковидоор өвчилсөн нийт 329 тохиолдол бүртгэгдсэнээс 284 хүн эдгэрээд байгаа юм. Хужирт, Бүрд, Арвайхээр, Сант, Уянга, Баруунбаян-Улаан суманд үүссэн голомтын идэвх суларсан бол Баян-Өндөр суманд халдварын идэхвжил өндөр байна. Аймгийн Онцгой комиссоос тус сум руу мэргэжлийн байгууллагын албан хаагчдаас бүрдсэн нэг багийг нэмж томиллоо.

 

Аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 74510 иргэн дархлаажуултад хамрагдахаас өнөөдрийн байдлаар 53884 иргэн эхний тунд, 5573 хүн хоёр дахь тунд хамрагдсан байна. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдалгүй үлдсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор вакцинжуулахаар судалгаа хийж байна.

“Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын эхний тунг 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, 2 дахь тунг 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 15-ны хооронд хийх аж.

Холбоотой мэдээ