Дэглэмээ сулруулахгүй байх шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-30 20:28:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, зохих шийдвэрүүдийг урьдчилсан байдлаар гаргалаа. Өвчний голомтот Улаанбаатар хотоос тус аймгийн 2000 гаруй иргэн ирж байгаа учир аймгийн хэмжээнд өмнө нь бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөж байсан дэглэмийг сулруулахгүй байхаар шийдвэрлэв.

Харин Баруун-Урт сум доторх авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлэхээр болж, хүнс, бараа материалын цахим худалдаа, хүргэлтийг нээлттэй болголоо.

Бүх төрлийн худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 10-ныг дуустал ажиллуулахгүй, хаалттай горимд хэвээр байлгахаар шийдвэрлэж, архи согтууруулах ундааг ч худалдан борлуулахгүй гэв.

Одоогоор эдгээр шийдвэрүүдийг урьдчилсан байдлаар танилцуулж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоол гарсны дараа аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг албажуулах юм байна. 

Холбоотой мэдээ