Улаанбаатар хотоос 1500 гаруй иргэн буцах хүсэлт гаргажээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-28 15:40:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг татан авах ажлын бэлтгэлийг хангаж байна. Аймгийн засаг даргын А/619 дугаар захирамжаар батлагдсан “Татан авалтын баг” томилон ажиллаж байгаа. Нэн тэргүүнд Улаанбаатар хотод байгаа иргэдийн судалгааг гаргаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй иргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа аж.

Тус багийн гишүүд Улаанбаатар хотоос ирэх иргэд болон тэдний ар гэрийнхэнтэй холбогдож, гэрийн тусгаарлалтыг хэрхэн хийх талаар зөвлөмжийг тогтмол өгч байна. Мөн иргэд ирэхдээ заавал коронавирусний шинжилгээг өгөх шаардлагатай, ингэхдээ хэрхэн яаж өгөх тухай зааврыг ч мөн орон нутгаас тогтмол өгч, анхааруулж байгаа гэдгийг аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Х.Батцэцэг хэллээ.

Одоогоор тус аймгийн хэмжээнд 316 иргэн гэрийн ажиглалтад байна. Үүнээс 89 нь Баруун-Уртад, үлдсэн нь бусад суманд байгаа аж. Дээрх иргэд нь бүгд хүндэтгэн үзэх шалтгаанаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ирсэн байна. Тэднийг ирсэн даруйд нь түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан, одоо гэрийн ажиглалтад хянаж байна гэв. 

Холбоотой мэдээ