1400 гаруй сурагч элслэтийн шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-29 02:37:37

Төгсөх ангийнханы их, дээд сургуульд элсэх бүртгэлийн үйл ажиллагаа дуусч, элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирлээ. Бүртгэлийг 2 сарын 1-ээс 4 сарын 25 хүртэл 70 хоногийн турш зохион байгуулсан бөгөөд Өвөрхангай аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 1423 хүүхэд 4779 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Бүртгэлийн явцад ямар нэг алдаа зөрчил гараагүй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын эрх авах монгол хэл, бичгийн шалгалт 6 сарын 15-ны өдөр 12 цагаас эхлэх бөгөөд шалгуулагчид хоёр цагийн өмнө Арвайхээр сумын 4 дүгээр сургууль дээр цуглаж, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх гэсэн бичиг баримтаар суудлаа эзлэхийг БСГ-ын мэрэгжилтэн Г.Лхагва хэлж байна.

Шалгалт өгөхдөө бал, харандаа, баллуур, үзүүрлэгч зэргийг авч орох ба утас, дуу хураагч, МП тоглуулагч, тооны машин зэрэг  зүйлсийг авч орохыг хориглох юм. Хэрэв хориглосон зүйлсийг ашиглаж байгаа нь камерт бичигдсэн тохиолдолд дүнгийн оноог хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцно гэдгийг санууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ