Аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур бэлэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-23 10:54:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ажиглалт тандалтын цэг ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд одоогоор 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур бэлэн байна.

Мөн 19 тусгаарлах байр 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор байнгын бэлэн байна.

Харин тусгаарлан эмчлэх 26 өрөө, 41 ор бэлэн байгаа бөгөөд сумдад нэмэлтээр 104 ор дэлгэх боломжтой гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ