Тусгаарлалтад байгаа иргэдийн тоо 10-аар нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо арваар
нэмэгдэж 19 болжээ. Эдгээр нь бүгд хулгайн замаар болон хүнс тээврийн машинаар орж
ирэхийг завдсан иргэд байгаа юм.
Хэдийгээр Цагдаагийн газраас замын хяналт шалгалтыг чангатган ажиллаж байгаа ч ийм төрлийн зөрчил сүүлийн хоёр өдөрт олноор гарч байна. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг тээвэрлэж ирсэн иргэдтэй нь хамт өөрсдийнх нь зардлаар 14 хоног тусгаарлаж байгаа. Одоогоор хоёр буудалд дээрх иргэдийг байршуулан хамгаалалтад аваад байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд 75 постод 159 алба хаагч эргүүл, хяналт шалгалт хийн ажиллаж байна.