Самнасан ноолуурын 80.5 хувийг Итали руу экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-10 16:06:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас энэ оны эхний 10 сард ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, самнасан ноолуурын 80.5 хувийг Итали руу экспортолжээ.  


Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 95.2 хувийг БНХАУ-д экспортлов. Жоншны 76.2 хувийг БНХАУ-д, 23.5 хувийг ОХУ-д, мөн үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнхийг БНХАУ руу гаргажээ. Түүнчлэн, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны 4.1 хувийг Их Британид, 4.8 хувийг Сингапурт, 91.1 хувийг Швейцарт экспортолсон.

Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.6 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ