Д.Хосбаярыг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-23 12:54:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар нийт төлөөлөгчийн 100 хувийн саналаар Д.Хосбаярыг сонголоо.

Сүхбаатар аймагт АН эрх барьж байсан 2008-2016 онд гарсан ахиц дэвшил, амжилт ололт, санал санаачилга, бүтээн байгуулалтын бүх ажлыг өндрөөр үнэлж Сүхбаатарынхан дахин АН-д итгэл хүлээлгэлээ гэж харж байна. Ирэх жилүүдэд ажиллах аймгийн удирдлагын багийг дэмжин хамтарч ажиллахын зэрэгцээ ИТХ-ын даргын хувьд өндөр шаардлага тавьж ажиллах болно. Хэдийгээр АН эрх барих боловч Сүхбаатар аймгийн нийт ард иргэдийг төлөөлсөн 33 төлөөлөгч байгаа гэдгийг марталгүй МАН-аас сонгогдсон төлөөлөгч нарынхаа дуу хоолой, саналыг анхааралтай сонсож, ажил хэрэгтээ тусган ажиллах болно гэдгээ ИТХ-ын дарга Д.Хосбаяр хэллээ.

Д.Хосбаяр нь 1971 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1989 онд Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр БДС, 1994 онд ГХДС-ийг орос англи хэлний багш орчуулагч, 2000 онд бизнесийн удирдлагын магистраар суралцсан. Ажлын туршлагын тухайд 1999-2007 онд Сүхбаатар тээвэр ХХК-ийн захирал, 2007-2008 онд Датуком ХХК-ийн захирал, 2008-2016 онд аймгийн Засаг даргын орлогч, 2008-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2017 онд аймгийн АН-ын дэд даргаар тус тус ажилласан байна. 

Холбоотой мэдээ