Нутгийн ихэнх хэсгээр цасан шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-20 17:31:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар энэ сарын 21-нд хур тунадас орно. Цасан шуурга шуурч, огцом хүйтэрнэ гэдгийг аймгийн УЦУОША-аас мэдээллээ. Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд иргэдийг холын замд гарахгүй байх, ААНБ, айл өрхийг аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.  

Харин 10 дугаар сарын 20-ны өдөр нийт нутгаар 11 градусын дулаан, салхины хурд 14м/с байв. 

Холбоотой мэдээ