Нийт нэр дэвшигчдийн 29 хувь нь эмэгтэйчүүд байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-01 12:04:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-д 21 тойрогт 33 мандатын төлөө МАН, АН, МАХН-ын төлөөллийн нийт 69 хүн нэр дэвшиж, бүгд аймгийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. МАН болон АН-ын нэр дэвшигчдийн 14 нь буюу уг хоёр намаас тус бүр долоон эмэгтэй нэр дэвшиж байна.

Тус аймгийн хэмжээнд аймаг, сумын сонгуульд нийт 628 хүн нэр дэвшиж байгаа. Тэд мөн нэр дэвшигчийн үнэмлэхээ харьяа Сонгуулийн хорооноос авснаар сурталчилгааны хуулийн хугацаа ч мөн эхэлж байгаа юм.

Нийт нэр дэвшигчдийн 29 хувь буюу 182 нь эмэгтэйчүүд байна. Хамгийн залуу нэр дэвшигч 31 настай МАХН-аас нэр дэвшигч Х.Энхтулга бол хамгийн ахмад нь МАН-аас нэр дэвшигч өдгөө аймгийн Засаг даргаар ажиллаж буй Ж.Эрдэнэбаатар байна.

 

 

Холбоотой мэдээ