УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн Ардчилсан намын даргын ажлаа өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-05-11 14:04:06
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Ардчилсан намын даргаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Энерго цехийн дарга Г.Батмөнх сонгогдлоо.  

Тус намын даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байсан бөгөөд энэ сарын есөнд болсон намынхаа хурлын үеэр ажлаа өгөхөө мэдэгджээ. Мөн өөрийн хүсэлтээр уг ажлаас татгалзаж буйгаа онцоллоо. Ийнхүү Орхон аймгийн Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн өмнөхөн шинэ даргатай болов. Шинээр томилогдсон Гарамжавын Батмөнх нь 2013 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Энерго цехийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр УИХ болон орон нутгийн сонгуульд намаа амжилттай оролцуулна гэж хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

                                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ