Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2020-05-25 11:06:35
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /washingtonpost/. АНУ БНХАУ-ыг өөрчлөх гэсэн бодлоосоо салж, хоёр орныг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна.


Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа өдрөөс өдөрт сэвтэж байгаа энэ үед Ван И Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр болсон хэвлэлийн бага хурлыг ашиглан АНУ-д шууд мессеж илгээжээ.


"БНХАУ-д АНУ-ыг өөрчлөх өчүүхэн ч бодол байхгүй. Харин АНУ БНХАУ-ыг өөрчилж, 1.4 тэрбум хүний шинэчлэлийн төлөөх түүхэн маршийг зогсоох гэсэн бодлоо орхих цаг нь болсон" гэж тэрбээр хэлсэн байна.


Мөн тэрбээр, “АНУ-ын улс төрчид БНХАУ-АНУ-ын харилцааг барьцаалан хоёр улсыг шинэ Хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна. Энэ нь хоёр улсын түүхэн харилцааны үр шимийг үгүй хийж, цаг хугацааг ухрааж, АНУ-ын хөгжлийн хэтийн төлвийг сааралтуулж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулах ноцтой оролдлого юм” гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ