Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-25 11:50:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээгээр тус аймгийн зарим нутгаар энэ сарын 24-25-нд цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

Мөн 25-нд цас орж, 25-26-нд салхи түр зуур 18-20 м/сек хүртэл ширүүснэ гэв. Тиймээс малчид болоод мал бүхий иргэдийг анхаарал болгоомжтой байж, жолооч нарыг эдгээр өдрүүдэд холын замд гарахгүй байхыг санууллаа.  

Холбоотой мэдээ