Өнгөрсөн оныхоос их хуурамч бүтээгдэхүүн хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-23 23:33:36

ТОКИО. /Kyodo/. Энэ оны эхний зургаан сард урьд урьдын жилүүдийн мөн үеийнхээс их хуурамч бараа бүтээгдэхүүнийг Японы гаалийн албаны хүмүүс хураан авчээ. Хураагдсан хуурамч бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь БНХАУ-аас орж иржээ.

2015 оны 1-6 дугаар сард 16367 хуурамч брэнд бүтээгдэхүүн болон зохиогчийн эрх зөрчсөн зүйлсийг хураан авсан гэж Японы Сангийн яам мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хураагдсан бараа бүтээгдэхүүний дийлэнх нь хэтэвч, гар цүнх, хувцас болон ухаалаг гар утас ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд