Ципрас эвслийн засгийн газар байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-23 22:52:13

АФИН. /ВВС/. Грекийн шинээр дахин сонгогдсон Ерөнхий сайд Алексис Ципрас эвслийн засгийн газар байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон парламентын сонгуульд зүүний төвч үзэлт Сириза нам нь ялснаар Ципрас дахин засгийн газрын тэргүүн болсон юм.

Тэрбээр консерватив нам болох Бие даасан грекчүүдтэй эвслийн засгийн газар байгуулсан байна.

Бие даасан грекчүүдийн дарга Панос Камменос дахин батлан хамгаалахын сайд болжээ.

Гадаад хэргийн сайдаар Никос Котзиас, сангийн сайдаар Эуклид Цакалотос нар дахин томилогдсон байна.

Цакалотос нь еврогийн бүсийн улсуудтай сайн харилцаатай юм.

Түүнийг дахин томилсноос үзвэл, Ципрас тэтгэврийн шинэчлэлт хийх, татвар нэмэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан эдийн засгийн хатуу бодлогыг хэрэгжүүлэх байр суурьтай хэвээр байгаа бололтой.

“Дэлхийн эмч нар” буяны байгууллагын гишүүн Яианнис Моузаласыг Ципрас цагаачлалын асуудал хариуцсан сайдаар томилжээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд