Хэвлэл мэдээллийн салбарынхан урлагаар өрсөлдөнө

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2015-09-23 12:36:33

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” ирэх сарын 16-17-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.

Тус наадам нь хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авьяас билэгтэй ажилтнуудыг тодруулан шагнаж урамшуулж алдаршуулах зорилготой. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар МСНЭ, “MGL MEDIA GROUP” нар тус тус ажиллаж байна. Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олны санаачилсан энэхүү наадам нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон байгууллагын ажилтнууд оролцдог урлаг, соёлын хамгийн том баяр гэдгээрээ онцлогтой.

Наадамд нийслэл хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбоод тэдгээрийн ажилтнууд оролцох боломжтой.

Багийн мэндчилгээ, дуу, уран уншлага, бүжиг, хөгжим, ардын урлаг гэсэн төрлөөр эхний гурван байрын эздийг шалгаруулахын зэрэгцээ тэргүүн байр эзэлсэн шилдгүүдийн дундаас  Гранпри шагналын эзнийг тодруулан шагнаж урамшуулах юм.

Наадамд оролцогчдыг ирэх сарын 1-ний дотор МСНЭ-ийн төв байранд бүртгэх юм байна.

Ж.Болор


 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд