Адуу, тэмээний солилцоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 15:20:34

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд тэмээн сүргээ өсгөх зорилгоор 3000 гаруй тэмээтэй Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумтай адуугаар тэмээ солилцох арга хэмжээг  зохион байгуулжээ. 
Эрдэнэцагаан сум улсын хэмжээнд хамгийн олон адуутай сумдын тоонд ордог бөгөөд өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор  гучаад мянган адуу тоолуулсан байна.  Харин тус суманд тэмээн сүргийн тоо толгой жил дараалан буурч 667 хүртлээ цөөрсөн байна. Иймээс Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын  6 малчин 2000 гаруй км замыг туулан 15 тэмээгээ мөн тооны адуугаар сольж аваад буцжээ. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд