Кайли Женнер, Трэвис Скотт нар харилцаандаа түр завсарлага авахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 14:52:45

МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн хамгийн залуу тэрбумтан, реалити шоуны од Кайли Женнер, түүний найз залуу Трэвис Скотт нар харилцаандаа түр завсарлага авахаар шийджээ.


“Харилцаандаа завсарлага авч байгаагаа Кайли, Трэвис нар албан ёсны салалт гэж үзэхгүй байгаа бөгөөд хосууд хэсэг хугацаанд бие биенээсээ хол байхаар шийдсэн бололтой. Хосууд голдуу жижиг сажиг зүйлээс болж маргалддаг бөгөөд энэ бүхнээсээ залхсан бололтой юм” хэмээн нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.


Одоогоор Трэвис Беверли Хиллз дэх гэртээ амьдарч байгаа гэнэ. Хосууд 2017 оны хавраас үерхэж эхэлсэн бөгөөд 2018 онд Сторми хэмээх нэртэй охинтой болсон юм. 

Холбоотой мэдээ