20 сая төгрөгийн нэн даруй хийх шугамын засварын ажлууд байна

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-21 14:58:59

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай хэлэлцэж онцгой анхаарал хандуулах асуудлуудыг цаашид хэрхэх талаар зөвлөлдлөө.

Тус аймгийн Боловсрол, Соёлын салбарын хувьд: 10 сая төгрөгийн өртөгтэй 18 дугаар цэцэрлэгийн  180 м дулааны шугам, тус бүр нь таван сая төгрөгийн өртөгтэй 15 дугаар цэцэрлэгийн засварлах шаардлагатай  4,5 м-ийн гүндэх 70м цэвэр усны шугамыг сүвлэн засварлах,  3 дугаар цэцэрлэгийн 150 м цэвэр усны шугам солих зэрэг нийт гурван цэцэрлэгийн 20 сая төгрөгийг нэн даруй хийх шугамын засварын ажлууд байгааг БСГ-ын дарга Б.Ганчулуун аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж БСШУЯ-наас тодруулан дахиж хуралдахаар боллоо. Мөн аймгийн Музейн “Үл хөдлөх дурсгалын тайлан”-г мөн тус зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх аж.  

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд