Йеменд барьцаалагдсан хоёр америк суллагджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-21 12:01:46

САНА. /ВВС/. Дайнд нэрвэгдсэн Йемений босогчдын барьцаалсан хоёр америк суллагджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Нед Прайс энэ тухай өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэнийг Цагаан ордон нотоллоо.

Энэ оны эхээр Йемений “Хусит” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан Америкийн хоёр иргэн хөрш Оман улсад очжээ. Тэднийг суллуулахаар Оман зуучилсан байна.

АНУ-ын өөр нэг иргэн одоо Йеменд барьцаанд байгаа ажээ.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн хүчнийхэн болон “Хусит” бүлэглэлийн босогчид хоорондын мөргөлдөөнийн улмаас тус улсад 4500 гаруй хүн, тэдний дотор иргэд амиа алдаад байгаа билээ.

Шиит босогчдын “Хусит” бүлэглэлийг Иран дэмждэг юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд