НӨАТ-ын сугалаанд 25 мянган азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ сарын тохирол өнгөрсөн ням гарагт болж, нийт 25.824 хүн азтан боллоо.
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн долоодугаар сарын 1-31-нд худалдан авсан, наймдугаар сарын 17-ны 23 цаг 59
минутаас өмнө бүртгүүлсэн 25.838.433 баримт  хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 2,
 - 5 сая төгрөгийн 23,
 - 1 сая төгрөгийн 254,
 - 100 мянган төгрөгийн 2304,
 - 30 мянган төгрөгийн 23241 баримт тохиролд таарч,
нийт 25.824 иргэн азтан боллоо.
 
Харин
энэ удаагийн сугалааны супер азтан 50 сая төгрөг хожих байсан ч
тодорсонгүй. 
        Улаанбаатар