Сав газрын зөвлөл байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬБОНХАЖЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Галба-Өөш Долоодын сав газрын захиргаанаас Сав газрын зөвлөлийг байгуулах анхны хурлыг дөрөвдүгээр сарын 04-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Тус хуралд сав газрын захиргаанд хамрагддаг гурван аймгийн 23 сумын 100 гаруй төлөөлөл оролцож зөвлөлийн бүрэлдэхүүн болох 40 гишүүнийг сонгож баталгаажуулсан бөгөөд Сав газрын зөвлөлийн даргаар тус аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга А.Баярааг сонгов.
Сав газрын зөвлөл нь усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах чиг үүргийг хэрэгжүүлэх төдийгүй Зөвлөлийн бүрэлдэхүүнд хуульд зааснаас гадна хөдөө аж ахуй, газрын алба, хэвлэл мэдээлэл, иргэд олон нийтийн байгууллагын төлөөлөл тэнцүү байх зарчмаар оролцож болох аж.
Х.Эрдэнэбулган