Си Жиньпин: Хамгааллын бодлого нь дэлхийн худалдааны дэг жаягийг алдагдуулж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-28 21:32:37

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр “Их-20”-ын орнуудын уулзалтын үеэр зохион байгуулсан БРИКС-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцохдоо “Зарим хөгжилтэй орнуудын авч хэрэгжүүлж буй хамгааллын бодлого нь эдийн засгийг гацааж, худалдааны зөрчил үүсгэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийг үймүүлж буй хамгийн том аюул болж байна” гэжээ.  

Тэрээр цааш хэлэхдээ, “Эдгээр нөхцөл байдал нь дэлхийн худалдааны дэг жаягийг алдагдуулаад зогсохгүй БРИКС-ийн орнуудын нэгдсэн ашиг сонирхолд нөлөөлж байна. Мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд БРИКС-ийн орнууд гадаад эрсдэлийг туулах чадвар, уян хатан байдлаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв.

БРИКС-ийн гишүүн орнуудад Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс багтдаг.

 

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ