ОХУ-ын 2500 иргэн "Лалын улс"-ын төлөө тэмцэж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-18 12:43:08

МОСКВА. /TASS/. ОХУ-ын 2500 орчим, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын /ТУХНО/ 7000 орчим иргэн “Лалын улс” бүлэглэлийн төлөө тэмцэж байна гэж ОХУ-ын иргэний танхимын Олон нийтийн дипломат харилцааг боловсруулж, хилийн чанад дахь нутаг нэгт хүмүүст дэмжлэг үзүүлэх комиссын дарга Елена Сутормина мэдэгдэв.

Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-ын 2500 орчим, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын 7000 орчим иргэн “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтаж байна гэж Сутормина мэдэгдсэн байна. Харин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Терроризмтой тэмцэх төвийн Шинжлэх ухааны зөвлөлдөх зөвлөлийн дарга Марианна Кочубей, 800-1500 орчим орос иргэн Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтаж байна гэж мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэл залуучууд нь ирээдүйдээ итгэх итгэл сул газрыг сонгож дайчид элсүүлж байна гэж Сутормина мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд