"Оюуны хөлөг" номын клубд 80 гаруй сурагч нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-04 13:16:50

Ховд/МОНЦАМЭ/ Залуучуудын хөгжлийн тѳвийн дэргэдэх "Оюуны хѳлѳг" номын клубээс "Номын ертѳнц" сэдэвт нѳлѳѳллийн үйл ажиллагааг зохион байгуулж, ерөнхий боловсролын 7 сургуулийн 80 орчим сурагч нэгдлээ.

“Номын ертөнц” үйл ажиллагааны зорилго нь утга зохиолын салбарын хөгжил, зохиол бүтээлийн үнэ цэнэ, хэл найруулга,  ном уншихын ач холбогдол, цахим хэрэглээнээс ялгарах онцлог, давуу талыг олон нийтэд сурталчлах, хүүхэд багачуудыг номд дуртай болгох, номтой нөхөрлүүлэхэд чиглэж байв.

Тус ажлын хүрээнд сурагчид уншсан номынхоо утга агуулга, үзэл санаа, ач холбогдлын талаар ярилцаж, харилцан санал бодлоо солилцсон юм. Номыг зөвхөн уншаад зогсохгүй, утга агуулгыг ойлгох, задлан шинжлэх нь чухал ач холбогдолтой. Тиймээс номд дуртай, номтой нөхөрлөхийг хүссэн хүүхэд багачуудыг тус клубд нэгдэж, дэлхийн болон монголын зохиолчдын ном, зохиолыг хамтдаа шимтэн уншиж, ярилцахыг клубийн гишүүд уриаллаа.

    

Холбоотой мэдээ