Иргэдэд эмийг зохистой хэрэглэх талаар мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-28 14:42:50

Ховд /МОНЦАМЭ/ Ард иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд, эмийг зааврын дагуу зөв хэрэглэж сурах, бусад шаардлагатай мэдээлэл хүргэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, "Эм холбоо" төрийн бус байгууллага хамтран “Өрх бүрт зөв зохистой эмийн хэрэглээг төлөвшүүлье” өдөрлөгийг есдүгээр сарын 25 нд зохион байгууллаа.

Эмийн зохистой хэрэглээ, антибиотик эм болон бусад эмийн талаар эм зүйч, эм найруулагч нараас заавар зөвлөгөө авч, гарын авлагатай болсоноос гадна  даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай эмийн шинэчлэгдсэн жагсаалтын хөнгөлөгдөх хувь хэмжээ болон олгох журмын талаар иргэд тодорхой  мэдээлэлтэй болсон юм.

Мөн өдөрлөгт оролцсон  иргэн  өөрийн өрхийн эмийн сангаа авч ирж тухайн эмийнхээ хэрэглэх заалт, хэрэглэх арга болон бусад мэдээллийг авсан бол өрхийн эмч, сувилагч нар өрхийн эмчийн үзлэг, үйлчилгээ, витаминжуулалтад хамруулах,цусны даралт хэмжих, биеийн жингийн индексийг тодорхойлох үйлчилгээ үзүүллээ.


                                                                                                                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ